Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид 1964 оны Токиогийн Зуны 18 дугаар олимпын наадмаас хойш нийт 13 олимпын наадамд оролцож байна.
Үе үеийн шигшээ баг тамирчдаас олимпын аваргын алтан медальтан хоёр, олимпын мөнгөн медальтан 10, олимпын хүрэл медальтан 14 нийт 25 тамирчин эх орныхоо Төрийн далбааг олимпын тэнгэрт мандуулсан түүхтэй.
Түүнчлэн паралимпын наадмаас манай тамирчдаас нэг алт, 2 хүрэл медальтан төрсөн билээ. Олимп болон паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальтан тамирчдынхаа алдрыг мөнхжүүлэн “Монгол шуудан” ХК-иас уран бүтээлчидтэй хамтран тэдний хөрөг бүхий шуудангийн марк хэвлүүлсэн байна.