Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дори гэгчээс байцаалт авсан цагдаагийн алба хаагч нарыг шалгаж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Шүүгч нарын дурьдагдсан бичлэг дээр гардаг Дори гэгчийг цагдаа нар байцаахдаа эрүүдэн шүүсэн хэмээн түүний өмгөөлөгч үзэж Улсын прокурорын ерөнхий газарт шулгуулах хүсэлт гаргажээ. Энэ дагуу Эрүүгийн цагдаагийн алба хаагч Насанжаргал, Билгүүдэй, Анарчулуун нарыг шалгаж эхлээд байгаа талаараа албан бичиг өмгөөлөгч Д.Баттулгад ирүүлжээ. 

Шүүгч нарыг биеэ үнэлэлт зохион байгуулсан хэмээн нотлох баримтад үндэслэн шалгаж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэлсэн. Шалгалтын үеэр цагдаагийн алба хаагчид Дори гэгчийг гэрээс нь авч гарч, гар утсыг нь булаан авсан, 10 гаруй цаг хоол ундгүй байцаасан, хэлэх үгийг нь заасан зэргийг тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байсан юм. 

 

Хууль бусаар агнахаар тавьсан зургаан торноос 113 загасыг нууранд нь буцаан тавьжээ
Хууль бусаар агнахаар тавьсан зургаан торноос 113 загасыг нууранд нь буцаан тавьжээ
 
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.