Төв аймгийн Эрдэнэсант орчимд болсон зам тээврийн ослын улмаас нэг гэр бүлийн гурван хүн амиа алдсан хэрэг гараад буй. Эл хэргийн хохирогч болох иргэн Н.Энх-Амгалан "Осол гаргасан хүмүүсийг цагдаа драйгер үлээлгэлгүй явуулсан" талаар цахим орчинд мэдээлсэн.
Тэгвэл эл асуудлыг прокурорын байгууллагаас тодруулахад "2026 оны 7 сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч нэг гэр бүлийн 3 хүн амь насаа алдсан хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас осол гарсан газарт хэргийн газарт үзлэг хийж осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч болон уг осол гаргасан тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигчоос драйгер багаж ашиглан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан, цуснаас шинжилгээ авч шинжилгээ хийлгэхээр шинжилгээний байгууллагад хүргүүлсэн, одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!