Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Tesla” биткойнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

Америкийн “Tesla” компани биткойн криптовалютад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаа тайландаа дурджээ.

Тус компанийн тайлан АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны цахим хуудсанд даваа гарагт нийтлэгдсэн байна. “Бид бодлогынхоо дагуу биткойнд нийт 1.5 тэрбум доллар оруулсан бөгөөд дижитал хөрөнгийг түр болон бүрмөсөн худалдаж авах, хадгалах боломжтой. Түүгээр ч зогсохгүй бид ойрын хугацаанд биткойнийг бүтээгдэхүүнүүдийнхээ төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж эхлэхээр төлөвлөж байна” гэж баримт бичигт дурджээ.

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор биткойний ханш 1.56 хувиар өсөж, 47.174 мянган долларт хүрсэн байна.

“CoinDesk” цахим хуудасны мэдээллээс үзвэл,  арилжааны явцад биткойн оргил үедээ 47.550 мянган долларт хүрч, сүүлийн хэдэн цагт гурав дахь удаагаа түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилжээ.

Дулааны шугамын худагт халуун усны хоолой задарч, гурван хүн амиа алджээ
Дулааны шугамын худагт халуун усны хоолой задарч, гурван хүн амиа алджээ
 
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна