Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дулааны шугамын худагт халуун усны хоолой задарч, гурван хүн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч, гурван хүн амиа алдсан харамсалтай явдал гарчээ.

Тодруулбал, өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Экогийн 26 дугаар байрны дэргэд дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлага Онцгой байдлыг газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч дотор нь нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн 43 настай, эрэгтэй болон 41 настай эмэгтэй, мөн хэн болох нь тодорхойгүй нэг эрэгтэй хүн амиа алдсан байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Сүүлийн 14 хоногт дэлхий дахинд коронавирусний халдварын өвчлөл 15 хувиар буурчээ
Сүүлийн 14 хоногт дэлхий дахинд коронавирусний халдварын өвчлөл 15 хувиар буурчээ
 
АУДИТ: Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 243 арга хэмжээнээс 108 нь хуулийн шаардлага хангаагүй байна
АУДИТ: Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 243 арга хэмжээнээс 108 нь хуулийн шаардлага хангаагүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.