Гэрэлт цох гялтганасан биеэрээ шөнийн тэнгэрийг гэрэлтүүлдэг. Хойд Америк болон Евразид 200 орчим төрөл байдаг. Эдгээр нь биенээсээ туяа ялгаруулан өөр хоорондоо харилцдаг.
Гэвч амьдрах орчин нь сүйдэж, хортон шавьж устгах бодисын хэрэглээ, хиймэл гэрлийн улмаас энэхүү гайхалтай үзэгдлийг бид дахиж харж чадахгүй болох нь гэж эрдэмтэд мэдэгдэж байна.
“Амьдрах орчноо алдах нь маш олон төрлийн зэрлэг амьтны тоог буурахад хүргэж байгаа. Ялангуяа гэрэлт цох амьдралын мөчлөгөө гүйцээхэд орчны тодорхой нөхцөл байдал шаардлагатай байдаг” гэж судалгааг даваа гарагт “Bioscience” сэтгүүлд хэвлүүлсэн судлаач, Tufts их сургуулийн профессор Сара Лөвис мэдэгджээ.
Түүнээс гадна гэрэлт цохны тоо хэмжээг буурахад нөлөөлж байгаа хоёр дахь томоохон зүйл нь хиймэл гэрэл аж. Өнгөрсөн зуунд шөнөөр асаадаг гэрлийн хэмжээ огцом нэмэгдсэн.
Гэрэлт цох эсрэг хүйстнээ татахын тулд улам тод гэрэлтдэг. Харин гэрлийн бохирдлын улмаас гэрэлт цох үржилд орж чаддаггүй байна.
Хортон шавьж устгах бодисууд, тэр дундаа эрдэнэ шиш, шар буурцгийн үр тарихад ашигладаг неоникотиноиды зэрэг бодис гэрэлт цохны тоо толгой буурахад хүрч байгааг судалгаанд дурджээ.
Эх сурвалж: CNN