Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирус: Ялгаварлан гадуурхалтыг бий болгож байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 22 секунд

Одоогийн байдлаар коронавирусээр 24.324 хүн вирусээр өвчилж, 490 хүн нас барж, 892 хүн эдгэрээд байна.

Хятадаас бусад орон коронавирусийн халдвар туссан хүмүүсийн тоо ихэсч байгаа бөгөөд Хонконг, Филиппинд тус бүр нэг хүн нас бараад байгаа.

ДЭМБ-ын зүгээс дэлхийн улс орнуудыг вирусны талаарх баттай мэдээллийг хуваалцаж, нягт хамтарч ажиллахыг уриалсан. Нийт 28 улсад коронавирус тархаад байгаа.

Хятад улс вирусийн тархалтыг зогсоох зорилгоор Хубэйд аялалын хориг тавиад байсан. Үүнтэй холбогдуулан улс орнууд иргэдээ нүүлгэн шилжүүлээд байгаа. Шинэ Зеланд, Их Британи зэрэг улсууд нүүлгэн шилжүүлээд байна. АНУ-ын зүгээс дахин онгоцоо илгээж магадгүй.

Коронавирустэй холбоотойгоор дэлхийн бусад улс орнуудад хятад хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэгдэл ихэсч байна.

Итали улсад хятад хүмүүс эрхэлсэн бизнесээ хаахаас өөр аргагүйд хүрч, зарим сургууль Зүүн Азиас ирсэн оюутнуудыг хичээлдээ ирэхгүй байхыг анхааруулжээ.  

Франц улсад коронавирусийн зургаан тохиолдол илрээд байгаа ч, хятад бизнесүүд худалдан авагчгүй болж хаахаас өөр аргагүйд хүрчээ.

Эх сурвалж: Al Jazeera, BBC 

Ерөнхийлөгийн бойкот арай л шог уу
Ерөнхийлөгийн бойкот арай л шог уу
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц