Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бразилд коронавирусний хоёр хувилбараар зэрэг халдварласан тохиолдол илэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 38 секунд

Коронавирусний хоёр хувилбараар нэгэн зэрэг халдварласан хоёр тохиолдол Бразилын өмнөд нутгийн Риу-Гранди-ду-Сул мужид бүртгэгдсэн тухай мужийн “Diario de Canoas” сонин мэдээлсэн байна.

Тус мужийн Нову-Амбургу хотын Их сургуулийн молекул, микро биологийн лабораторийн эрдэмтэн Фернандо Спилкийн мэдээлснээр, 30 орчим насны хоёр өвчтөнөөс коронавирусний хоёр хувилбар илэрчээ. Өвчтөнүүд хоёр төрлийн коронавирусээр зэрэг халдвавсан боловч өвчний явц хөнгөн, дунд зэрэг байсан байна. "SARS-CoV-2"-ийн хоёр өөр хувилбараар ойрхон зайтай дараалан халдварласан байж магадгүй гэж судлаачид үзэж байгаа аж. Тиймээс энэ нь халдвар авсан хүмүүсийг тусгаарлах, хүн хоорондын зай барих журмыг дагаж мөрдөх нь чухал ач холбогдолтойг харуулж байна гэж эрдэмтэд мэдэгджээ. Үүний зэрэгцээ эрдэмтэд хувьссан вирусүүдээр зэрэг халдварласан үед өвчний явц эрсдэлт бүлгийн өвчтөнүүдэд хэр аюултай болохыг одоогоор хэлж чадахгүй байна. 

Риу-Гранди-ду-Сул мужаас нийтдээ коронавирусний таван хувилбарыг илрүүлжээ. Эдгээрийн дотор S-уургийн мутаци бүхий хувилбар байгаа бөгөөд Уханьд анх илэрсэн вирусээс илүү хурдан халдварладаг гэж зарим судлаач үзэж байгаа аж.

Эрдэмтдийн гаргасан дүгнэлтийг лхагва гарагт шинжлэх ухааны  “medRxiv” мэдээллийн санд байрлуулсан бөгөөд одоогоор нягтлан шалгаагүй байгаа учир шинжлэх ухааны сэтгүүлд нийтлээгүй байна.

Төрсөн өдрөөрөө коронавирусийн улмаас нас баржээ
Төрсөн өдрөөрөө коронавирусийн улмаас нас баржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.