Увс аймгийн Зүүнхангай сумын сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тухай тус аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.
Аймгийн Онцгой Комисс нь Улаанбаатар хотоос ирсэн иргэдийнхээ хяналт, тусгаарлалтын дэглэмийг сайн хангуулж, тусгаарлан ажиглалтын хугацаанд дахин Ковид-19-ийн шинжилгээнүүдийг авч ажиллах болно гэлээ.
"Улаанбаатар хотоос Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай сумын чиглэлд өчигдөр нэг автобус ирсэн бөгөөд Зүүнхангай хяналтын пост дээр тухайн зорчигчдоос түргэвчилсэн шинжилгээ авахад нэг зорчигчийн шинжилгээ эерэг гарсан.
Иймд автобусны нийт зорчигчдыг PCR шинжилгээний хариу баталгаажиж гартал тусгаарлах байрны хяналтанд аваад байгаа" тухай өчигдөр мэдээлж байв.