Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймаг: Шүлхий өвчний улмаас 8-р сарын 1-нийг хүртэл баяр наадам, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэнтэй холбогдуулан Увс аймагт урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах олон нийтийг хамарсан арга хэмжээг наймдугаар сарын 01-нийг хүртэл зохион байгуулахыг хязгаарлалаа.

-Овооны баяр

-Ургийн баяр

-Баяр наадам

-Хурдан морины уралдаан

-Бооцоот адуучин

-Бусад олныг хамарсан арга хэмжээ

-Мөн аймаг, сум хооронд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байна.

Түүнчлэн, Ховд аймаг руу зорчих иргэд сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гарган, зөвшөөрлийн хуудас бөглөж зорчих боломжтой. Мөн Баян-Өлгий аймаг руу зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглож байна.

ХУУЛЬ: Залуучууд, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхэдтэй гэр бүлд “Хөлслөөд өмчлөх“ орон сууц олгоно
ХУУЛЬ: Залуучууд, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхэдтэй гэр бүлд “Хөлслөөд өмчлөх“ орон сууц олгоно
 
Б.Пүрэвдагва: Дүүжин тээвэр Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулна
Б.Пүрэвдагва: Дүүжин тээвэр Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.