СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс аймагт менингитийн халдвараар 5 настай хүүхэд өвчилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өчигдөр /2026.01.03/ Увс аймгийн Малчин суманд менингитийн халдварт өвчний 1 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Уг тохиолдол нь 5 настай хүүхэд бөгөөд одоогоор биеийн байдал хүнд байгаа аж.

Аймгийн ЭМГ болон Нэгдсэн эмнэлгийн шуурхай баг Малчин суманд ажиллаж, ойрын хавьтлын судалгаа хийж, 36 хүнийг тархвар судлалд хамруулан, назофарингитын үзлэг хийж, 25 хүнээс хоолойн арчдасны шинжилгээ авсан байна.

Мөн Малчин сумын төвийн Цалгар багийн 11 өрхийн 45 хүнд менингит өвчний талаар сургалт, мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх хими сэргийлэлт хийсэн бөгөөд үүнээс 0–15 насны 16 хүүхэд, үлдсэн нь насанд хүрэгчид байна. Иймд:

-Амны хаалтаа тогтмол зүүх

-Гараа савангаар тогтмол угаах

-Гэр, өрөө тасалгаанд нойтон цэвэрлэгээ хийх

-Агаар сэлгэлтийг тогтмол хийх

-Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг зөвлөж байна.

Венесуэлд хүргэдэг зам
Венесуэлд хүргэдэг зам
 
“Улаанбаатарын өвлийн наадам-2026” нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болно
“Улаанбаатарын өвлийн наадам-2026” нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!