Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нарт 10 тэрбум төгрөг дансанд байршуулахгүй бол баривчилна гэсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын чуулганаар Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь Шүүхийн тухай хуульд хараат бус, шударга шүүхийг бий болгох маш чухал тогтолцооны асуудлыг оруулж өгсөн. Шүүх хараат байгааг би 2020 оны УИХ-ын сонгуулиар мэдэрсэн. Миний нэр дэвшиж байсан тойрогт нэр дэвшигчийн мандатаа авчихсан байхад Сонгуулийн тухай хуулийг зөрчөөд СЕХ-ноос зөвшөөрөл авахгүйгээр Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нарыг баривчилсан.

Энэ хоёр хүнийг 10 тэрбум төгрөг богино хугацаанд тусгай дансанд байршуулахгүй бол баривчилна гэж шаардсан байгаа юм. Урьд өмнө шүүхийн практикт байгаагүй шаардлага тавьсан. Энэ хууль батлагдах гээд ирэнгүүт Дээд шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгоод буцаачихдаг.

Хараат шүүхтэй гэдгээрээ манай улс 100-д орж байна. Авлигын индексээр мөн ухарсаар байгаад 117-д орлоо. Энэ бүгдийг Шүүхийн тухай хууль засах юм. Тиймээс бид хоригийг хүлээн авах ямар ч боломжгүй" гэлээ.

“Facebook” компанийн орлого 33 хувиар өсжээ
“Facebook” компанийн орлого 33 хувиар өсжээ
 
Б.Баттулга: Бүх зүйлд төр оролцож буй нь эдийн засгийн эрх чөлөөг хумиж байна 
Б.Баттулга: Бүх зүйлд төр оролцож буй нь эдийн засгийн эрх чөлөөг хумиж байна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.