Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 7065 хүнд шинжилгээ хийснээс 16 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа. Хамтарсан байгууллагуудын эрсдлийн үнэлгээгээр Улаанбаатар хотод халдвар тархах маш өндөр эрсдэлтэй хэмээн үзсэн байна. Мөн орон нутаг руу явахаар шинжилгээ өгсөн иргэнээс халдвар илэрсэн учраас хэн ч халдвар авсан байж болзошгүйг мэргэжлийн хүмүүс анхаарууллаа. Олны дунд шинж тэмдэггүй өвчилсөн, хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг сануулсан юм.
"Худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээсэн ч нэг дор байгаа гурван лангууны хоёр нь амраад нэг нь ажиллах зэргээр ээлж дараатайгаар ажиллах зохицуулалт хийх нь зүйтэй аж. Халдвар нэмж бүртгэгдэх тусам хүндээр өвдөх өвчтөний тоо нэмэгдэх учраас шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, олон нийтийн газраар явахгүй байж, халдвараас хамгаалаарай" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Улсын хэмжээнд 1643 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс:
- Улаанбаатар- 814
- Сэлэнгэ- 217
- Дархан-Уул- 45
- Дорноговь- 32
- Орхон- 25
- Говьсүмбэр- 4
- Архангай-3 тохиолдол бүртгэгдээд байна. Гэхдээ Улаанбаатараас бусад аймагт үүссэн голомт хаагдсан бөгөөд ихэнх аймаг ногоон бүс болсноо зарлаад буй юм.
Улаанбаатарт бүртгэгдсэн 16 тохиолдол тусгаарлалт, ажиглалтад байсан халдвар авсан хүмүүсийн нэг, хоёрдогч хавьтлуудын давтан шинжилгээнээс, БЗД-ийн хоёрдугаар хорооны 4, 5, 8 дугаар хэсэгт, ЭМЯ-ны нэг ажилтнаас халдвар илэрчээ. Тиймээс ЭМЯ-ны 120 гаруй ажилтнаас PCR шинжилгээ аваад байсан бөгөөд урьдчилсан байдлаар хариу сөрөг гараад байгаа аж.
БЗД-ийн хоёрдугаар хороонд өргөтгөсөн тандалтын ажил хийгдэж байгаа аж.
Сүүлийн үед идэвхтэй байгаа голомтууд:
- -БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байр
- -БЗД-ийн хоёрдугаар хорооны 4, 5 дугаар хэсэг- бусад дүүргүүдэд хавьтлууд тархсан
- -ТҮК-ийн ажилтан халдвар авсан бөгөөд гэр бүлийнхэн нь халдварт өртсөн