Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алдарт хөтлөгч Ларри Кинг таалал төгсжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 49 секунд

АНУ-ын хэвлэл мэдээллийн салбарын домог болсон хөтлөгч Ларри Кинг 87 насандаа таалал төгсжээ.

Тэрбээр жар орчим жил энэ салбарт ажиллахдаа 50,000 ярилцлага хийж, CNN сувгийн “Larry King Live” ярилцлагын шоуг 25 жил хөтөлсөн юм.

Энэ сарын эхээр тэр Лос Анжелесийн Cedar-Sinai Medical Center эмнэлэгт Covid-19 өвчнөө эмчлүүлэхээр хэвтэж байжээ.

Ларри Кинг амьдралынхаа туршид долоон эмэгтэйтэй найман удаа гэрлэж таван хүүхдийн эцэг болж байв. Тэдний хоёр нь өнгөрсөн онд хэдхэн хоногийн зайтай хорт хавдар, зүрхний шигдээсийн улмаас нас барсан юм.

Кинг нь Жеральд Фордоос эхлээд Барак Обама хүртэл АНУ-ын олон ерөнхийлөгчөөс гадна Мартин Лютер Кинг, Далай лам, Нелсон Мандела, Владимир Путин зэрэг алдартай хүмүүстэй ярилцаж байжээ.

1933 онд Нью Йоркийн Брүүклин дүүрэгт мэндэлсэн Кинг 1970-аад оны үед “The Larry King Show” радиогийн нэвтрүүлгээрээ анх алдаршсан юм.

1985 онд тэр CNN сувагт “Larry King Live” шоугаа нээж, алдар нэр нь дэлхий дахинд түгж эхэлжээ.

Гэвч 2010 оноос Ларри Кингийн шоуны үзэгчдийн тоо эрс буурсан нь түүний зочинтойгоо зөөлөн ярилцдаг арга барил нь хоцрогдсонтой холбоотой гэж үздэг. Үзэгчид илүү түрэмгий, зочноо хүнд байдалд оруулдаг ярилцлагын хэлбэрийг сонирхох болсон байна.

Үүний дараа тэр CNN-ий шоугаа орхиж, Британийн сэтгүүлч Пирс Морганд шилжүүлсэн юм.

Эх сурвалж: CNN

Найман давхраас үсрэх гэж байсан иргэнийг аварчээ
Найман давхраас үсрэх гэж байсан иргэнийг аварчээ
 
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн 72 цагийн туршилтыг эхлүүллээ
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн 72 цагийн туршилтыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.