Энэтхэгийн цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд баригдаж буй "Манжари" хэмээх цогцолборт гал гарчээ. Оксфордын вакцин үйлдвэрлэгдэж буй хэсэг нь уг барилгаас бага зэрэг зайтай байрладаг байна. Эх сурвалжууд дөрвөн хүн дотор нь гацсан байгаа гэж мэдээлсэн боловч гурвыг нь гаргаж авчээ. Үндэсний гамшгийн нэг ажилтан гацсан байгаа бөгөөд гал унтраахаар 10 ажилтан ажиллаж байна. Вакцин одоогоор аюулгүй байгаа аж.
"India Today" телевизийн мэдээлснээр вакцины бэлтгэлийн гол суваг болсон үйлдвэрийн гал юунаас болж гарсныг мөрдөж эхэлжээ. “Бид хэрэг явдлыг шалгаж эхэлсэн. Бидний нэг тэргүүний зорилт эхний ээлжид аюулгүй байдал. Галыг цагийн дотор унтраана гэж тооцоолж байна” хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Энэтхэгийн Пуна хотод байрладаг "Serum Institute"-д яг одоо их хэмжээний гал гарч байна. Уг үйлдвэр нь вакцин үйлдвэрлэх хүчин чадлаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд "AstraZeneca"болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн covid-19-ийн эсрэг "Covishield" вакциныг үйлдвэрлэж буй юм.