Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жейми Спирс мууруудынхаа үхэлд Элон Маскийг буруутгав

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 4 секунд

Жүжигчин, дуучин Жейми Линн Спирс “Tesla” компани болон түүний Гүйцэтгэх захирал Элон Маскийг өөрийнх нь мууруудыг алсан хэмээн буруутгажээ. Тэрбээр инстаграм хуудастаа байршуулсан дүрс бичлэгээрээ дамжуулан “Tesla” компанийн бүтээл түүний гэрийн тэжээвэр мууруудыг дайрч хөнөөсөн тухай мэдэгдсэн байна.

Поп дуучин Бритни Спирсийн дүү тэрбээр “Tesla”-г "муурны жинхэнэ алуурчин" хэмээн тус компанийн машинуудын дуу хэт сул байдгаас муурнууд нь машин ирж буйг сонсолгүй дайруулж үхсэн гэжээ.

 

Түүний инстаграм хуудаст байршсан дүрс бичлэг удахгүй устгагдсан бөгөөд тэрбээр "Би ялагдлаа. Цахилгаан тээврийн хэрэгсэлд дайруулж үхсэн муурны тоог таашгүй. “Tesla" компанид тэнэмэл, гэрийн тэжээвэр амьтдад туслах зорилгоор автомашин ирж буйг мэдэгдэж анхааруулах “дуу чимээ” гаргахыг зөвлөж байна. Энэ талаар хүмүүс хэлэх хэрэгтэй” хэмээв.

Хөвсгөлд очсон сэжигтэй тохиолдлыг тусгаарлажээ
Хөвсгөлд очсон сэжигтэй тохиолдлыг тусгаарлажээ
 
Дубай Шанхай чиглэлийн шууд нислэг сэргэж, нэг талын тийз 16,850 юаньд хүрчээ
Дубай Шанхай чиглэлийн шууд нислэг сэргэж, нэг талын тийз 16,850 юаньд хүрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.