Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотоос гарах иргэдийн хөдөлгөөнийг нээгээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа. 

Хөл хорионы дэглэмийн зэрэглэлийг бууруулсан ч иргэдийн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хориглосон хэвээр байна. Харин зайлшгүй шаардлагатай иргэд болон хүнс, малын тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зорилгоор хотоос гарах хөдөлгөөнийг зөвшөөрөх юм. Ингэхдээ хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн холбогдох бичиг баримтыг биедээ авч явах шаардлагатай аж. 

Иргэд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн нээгдээгүй талаар мэдээлэлгүй байна. Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх бол ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримтын хамт, харин  шатахуун тээвэрлэх бол ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэх гэрээ, баримт биедээ авч явна. Эм эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх бол ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл, эрүүл мэндийн үйлчилгээ авах бол эмчийн магадалгаа, өвс тэжээл тээвэрлэх бол холбогдох зөвшөөрөл, орон нутаг руу хийх оршуулгын үйл ажиллагаа бол улсын онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлийг үндэслэн Улаанбаатар хотоос гаргах юм байна. Бусад шаардлагаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын  зорчих хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн онцгой комисстой зөвшилцөж шийдвэр гаргах юм. Иймээс иргэдийг хөл хорионы дэглэм зөрчиж хүндрэл учруулахгүй байхыг холбогдох албаны зүгээс анхаарууллаа.

Шүүхийн тухай хуульд тусгагдсан онцлох заалтууд
Шүүхийн тухай хуульд тусгагдсан онцлох заалтууд
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.