
Ази, Номхон далайн бүсийн дартсын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд оролцох Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид Хустайн байгалийн цогцолборт газарт байрлан эрчимжүүлсэн бэлтгэлдээ ороод байна.
Ази, Номхон далайн бүсийн дартсын холбоо 15 орны гишүүнчлэлтэй бөгөөд Монгол Улсад болох тэмцээнд Австрали, Шинэ Зеланд, БНСУ, Япон, Тайланд, Филиппин, Энэтхэг, БНХАУ-ын Тайвань болон Монгол Улсын баг тамирчид оролцох урьдчилсан мэдүүлгээ ирүүлжээ.
Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн дартсын томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар өсвөрийн тамирчдад олон улсын түвшинд өрсөлдөх, туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!