Мон Лабел компанийн контейнер чөлөөлөгдөөгүйгээс ХУД-ийн нийтийн эзэмшлийн авто замын засварын ажил удаашраад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Хан-Уул дүүрэгт байрлах улсын авто замыг чөлөөлж, засварлан нийтэд нээлттэй болгох ажил одоогоор үргэлжилж байна. Тус зам нь иргэдийн зорчих болон дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ашиглагдах нийтийн эзэмшлийн зам юм.

Холбогдох байгууллагуудын зүгээс замыг чөлөөлж, засварлах ажлыг наймдугаар сарын 6-нд эхлүүлсэн бөгөөд есдүгээр сарын 20-25-ны хооронд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байжээ.

Гэвч замын хэсэгт байрласан “Мон Лабел” компанийн контейнер чөлөөлөгдөөгүй байгаа нь зам засварын ажилд хүндрэл учруулж байна.

Энэ талаар зам талбайн инженерээс нөхцөл байдлыг тодруулахад, “Мон Лабел” компанийн газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан замын тухайн хэсгийг бүрэн чөлөөлж, засварын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон талаар мэдээллээ.

Иймд нийтийн эзэмшлийн замыг чөлөөлж, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах ажил саатаж, замыг нийтэд нээх хугацаа тодорхойгүй болоод байна. Тухайн асуудлыг шийдвэрлэснээр замын хөдөлгөөний нөхцөл сайжирч, иргэд болон дамжин өнгөрөх тээврийн хэрэгслүүдэд зориулсан замыг нийтэд нээлттэй болгох боломж бүрдэх юм.

Б.НАЙДАЛАА САЙДЫН ТУСЛАХ: “Ирээд ажлын байртайгаа танилц“ гэхээр нь өмсөж явсан хувцастайгаа яваад очсон нь буруудлаа
Б.НАЙДАЛАА САЙДЫН ТУСЛАХ: “Ирээд ажлын байртайгаа танилц“ гэхээр нь өмсөж явсан хувцастайгаа яваад очсон нь буруудлаа
 
MC Collection хамтлагийн гишүүн С.Цэрэнлхам: Манай хамтлаг яг л “Avengers” шиг. Бүгд л тал бүрийн авьяастай
MC Collection хамтлагийн гишүүн С.Цэрэнлхам: Манай хамтлаг яг л “Avengers” шиг. Бүгд л тал бүрийн авьяастай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!