
Засгийн газраас өнгөрөгч долоо хоногт 2026 оны төсвийн тодотголыг өргөн бариад буй. Харин Ардчилсан намын зүгээс тус төсвийн тодотголыг ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Угаасаа манай сүүлийн үеийн Засгийн газрын ажлын арга барил ийм болсон. Эхлээд ард түмэнд аятай, аштай шийдвэр гаргасан гэдэг мэдээ, PR-ыг хэвлэлээр битүү явуулж, ард иргэдийг итгэтэл "торгон хөшиг" татчихдаг. Хөшигний цаашаа тонгойгоод харахаар яг энэ тодотгол шиг "хөгийн" баахан юм хийчихсэн суудаг.
Буруу байна, засах ёстой, тэгье ингэе гээд АН-ын бүлэг, намаас асуудал гарц ярихаар нөгөө хэвлэл, төлбөрт хүмүүсээрээ АН муухай, О.Цогтгэрэл ийм тийм гээд шал өөр, хаа хамаагүй юм яриулаад "боргуулчихдаг". Тэгээд нөгөө "бантанг" нь хүмүүст ойлгуулах аргагүй болгочихдог. Уг нь "үнэнээ" хэлдэг байвал АН ч, ард түмэн ч ойлгоно.
Товчхондоо бол ард түмний нүд, чихийг "торгон хөшгөөр" л торгоодог хэдэн ч засаг ажиллалаа даа. Ингээд л бид өөрчлөх, шинэчлэх тухай ярихаас аргагүй болдог доо" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!