KHAN CUP 2026: Хотын аварга шалгаруулах тэмцээнд 66 багийн 264 өсвөрийн тамирчид өрсөлдөж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

Улаанбаатар хотын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болох KHAN CUP 2026 өнөөдөр /2026.08.24/ эхэллээ. Тус тэмцээнд нийслэлийн өсвөрийн шилдэг багууд буюу нийт 66 багийн 264 өсвөрийн тамирчид хурд хүч, ур чадвар, багийн ажиллагаа, тэсвэр тэвчээр авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээний үр дүнгээр шилдэг багуудыг шалгаруулж, наймдугаар сарын 29-нд зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хотыг төлөөлөн оролцох эрхтэй болох юм.

Мөн наймдугаар сарын 25-ны 10:00 цагт бүсийн аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхлэх тул орон нутгийн багууд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркт байрлах “PARK 3X3 GARDEN” талбайд хүрэлцэн ирж бүртгэлээ хийхийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

COP17-ийн оролцогчид хурлын үнэмлэхээ үзүүлээд Чингис хаан музейг үнэ төлбөргүй үзнэ
COP17-ийн оролцогчид хурлын үнэмлэхээ үзүүлээд Чингис хаан музейг үнэ төлбөргүй үзнэ
 
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх сарын 2 хүртэл хойшиллоо
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх сарын 2 хүртэл хойшиллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!