
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд /COP17/ оролцож буй хүндэт зочид, төлөөлөгчид Чингис хаан үндэсний музейг хурлын үнэмлэхээ үзүүлэн үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Энэ хүрээнд оролцогчдод Монголын түүх, соёлын өвтэй танилцах, нүүдэлчин ард түмний байгальтайгаа зохицон оршиж ирсэн уламжлал, үнэт өв соёлыг мэдрэх боломж бүрдэх юм.
Чингис хаан үндэсний музей 2022 оны аравдугаар сарын 11-нд нээлтээ хийж, олон нийтэд үйлчилж эхэлсэн. Тус музей нь 13 мянган үзмэртэй бөгөөд байнгын болон түр үзэсгэлэнгийн найм, хүндэтгэлийн хоёр танхимтай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!