COP17: Санхүүжилтийн өдөр эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Өнөөдөр /2026.08.24/ COP17-ын Санхүүжилтийн өдөр (Finance Day) тохиож байна. Энэ өдөр газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагуудын оролцоог хэрхэн өргөжүүлэх асуудалд төвлөрнө.

Яагаад чухал вэ?

Газрыг нөхөн сэргээх зорилт бодит ажил болохын тулд зөвхөн бодлого, амлалт бус бодит санхүүжилт, хөрөнгө оруулалт шаардлагатай. Санхүүжилтийн өдөр нь олон улсын сан, хөгжлийн банк, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийг бодит төсөл, шийдлүүдтэй холбох ач холбогдолтой.

Монгол Улсын хувьд бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой мал аж ахуй, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ зэрэг салбарт хөрөнгө оруулалт татах боломжийг олон улсын түншүүдэд танилцуулах чухал өдөр юм.

Өнөөдөр Business4Land, Resilient Threads, Fashion4Land, Mining Forum зэрэг арга хэмжээгээр газрын нөхөн сэргээлтийг бизнес, санхүү, үйлдвэрлэлийн салбартай холбосон бодит хөрөнгө оруулалтын боломж, шийдлүүдийг хэлэлцэнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх COP17-д оролцохоор хүрэлцэн ирээд буй БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг хүлээн авч уулзана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх COP17-д оролцохоор хүрэлцэн ирээд буй БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг хүлээн авч уулзана
 
Н.Учрал: Эдийн засаг өсөлттэй байх үед түүнийгээ хуримтлуулж, зөв зүйлд зарцуулж чадаагүйгээс өнөөдөр бид үнэнтэй нүүр тулж байна
Н.Учрал: Эдийн засаг өсөлттэй байх үед түүнийгээ хуримтлуулж, зөв зүйлд зарцуулж чадаагүйгээс өнөөдөр бид үнэнтэй нүүр тулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!