Ерөнхийлөгч У.Хүрэлсүх COP17-д оролцохоор хүрэлцэн ирээд буй БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг хүлээн авч уулзана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор өчигдөр хүрэлцэн ирсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтсан юм.

Бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг хүлээн авч уулзана.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 2021 онд дээд түвшний цахим уулзалт хийж, Монгол, Солонгосын хооронд “Стратегийн түншлэл”-ийн хамтын ажиллагаатай болох тухай Хамтарсан тунхаглал гаргаж байсан билээ.

БНСУ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг 2011 онд эх орондоо хүлээн авч зохион байгуулсан бөгөөд цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол Улстай нягт хамтран ажиллаж байна.

Г.Дамдинням: Том бага гэлтгүй бүх ААН-үүд орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
Г.Дамдинням: Том бага гэлтгүй бүх ААН-үүд орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
 
Б.Эрдэнэсүхийн шинээр авсан өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргаснаар шүүх хурал ХОЙШИЛЛОО
Б.Эрдэнэсүхийн шинээр авсан өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргаснаар шүүх хурал ХОЙШИЛЛОО
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!