Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батбямба: Шөвгөрсөн 64 бөхийн шинжилгээнээс 63 бөхийн хариу ирсэн ба ямар нэгэн хориотой бодис илрээгүй

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас холбогдох журмын дагуу 2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сурын харвааны нийт 80 сорьц, мөн 17 аймаг, алслагдсан 3 дүүрэгт зохион байгуулагдсан орон нутгийн баяр наадмаас цуглуулсан 84 сорьцыг олон улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн. Ингэхдээ шинжилгээний хариу өчигдөр буюу долоодугаар сарын 16-ны 20:00 цагт ирэхээр байсан юм.

Тэгвэл шинжилгээний хариутай холбоотой асуудлаар Бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба мэдээлэл өглөө. Тэрбээр "Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 64 бөхийн шинжилгээнээс 63 бөхийн хариу ирсэн ба ямар нэгэн хориотой бодис илрээгүй. Үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариу гараагүй байгаа болохоос хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл ирээгүй" гэлээ.

Монелийн замыг өнөөдөр 23:00 цагаас эхлэн хааж, шинэчилнэ
Монелийн замыг өнөөдөр 23:00 цагаас эхлэн хааж, шинэчилнэ
 
Увсын Засаг даргын орлогч С.Анхбаяр: С.Жавхлан гуай өөрөө ирээд уриалаад 2 дуу дуулна гэсэн бол бүгд үзэх байсан байхаа
Увсын Засаг даргын орлогч С.Анхбаяр: С.Жавхлан гуай өөрөө ирээд уриалаад 2 дуу дуулна гэсэн бол бүгд үзэх байсан байхаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.