
Дархан аварга Н.Батсуурийн өчигдрийн наадмаар авсан ам, барилдсан барилдаан, хамгийн сүүлд Улсын заан Б.Бат-Өлзийд элэг бүсээ тайлж арслан цолны босго алхуулсан үйл явдал бүх монголчуудын ярианы сэдэв болж байна.
Тэгвэл Дархан аварга Н.Батсуурь дөнгөж сая өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцажээ. Түүний байр сууриас “Хүүтэйгээ олон жил наадах цаг ирлээ” гэсэн хэсэг яалтчгүй бүх сонирхогчдын дунд ярианы сэдэв, таамаг болох нь гарцаагүй биз ээ.
Тэрбээр, “Бүх Монголчууддаа Баяр наадмын мэнд дэвшүүлье. Хүүтэйгээ олон жил наадах цаг ирлээ. Төр минь Түвшин Түмэн олон маань Амгалан байх болтугай! Б.Бат-Өлзий дүүдээ амжилт хүсье!Б.Орхонбаяртаа Дархан Аварга болохыг даалгавар болгоё! Намайг дэмжсэн Бүх ард түмэндээ баярлалаа. Сайхан наадаарай” гэлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!