БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён энэ сарын 9-11-ний хооронд Монгол Улсад албан ёсны төрийн айлчлал хийж, энэ үеэрээ Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож буй. Харин өнөө өглөө Солонгосын үндэсний телевиз KBS-ийн мэдээнд ноцтой байж болохуйц нэгэн алдаа гарчээ.
Тодруулбал, наадам үзэж буй тухай түүний мэдээний дүрсэнд Монгол Улсын Үндэсний их баяр наадмын дүрсийн оронд Өвөр Монголын наадмын бичлэгийг ашигласан нь бодит байдлыг гуйвуулсан, хариуцлагагүй алдаа болжээ.
Энэ нь нэг талдаа телевизийн алдаа хэдий ч нөгөө талдаа Монгол Улсын соёлын контент дэлхийн мэдээллийн орчинд хангалтгүй байгааг харуулсан нэгэн жишээ болж байна.



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!