Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Үндэсний их баяр наадмын нээлт болж, бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна. Баяр наадмын өдрүүдэд наадамчин олны аюулгүй байдлыг хангах үүднээс нийт 1554 цагдаагийн алба хаагч ажиллаж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд 713, Хүй долоон худагт 841 алба хаагч ажиллаж байгаа аж. Иргэн та эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны хүүхэдтэй таарвал цагдаагийн байгууллагын 102 дугаарт болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10 дугаар хаалганы зүүн талд “Хүүхэд хамгааллын байр”-т авчирч, бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй

У.Хүрэлсүх: Монгол түмний бахархал болсон монгол адууны өв соёл дэлхий даяар түгэн дэлгэрэх болтугай
У.Хүрэлсүх: Монгол түмний бахархал болсон монгол адууны өв соёл дэлхий даяар түгэн дэлгэрэх болтугай
 
Маадай буюу Б.Баяржаргал: Бид хамтдаа “Миний нутаг“ дуугаа дуулахаар ярилцсан ч хэд хоногийн өмнөөс холбоо тасарч, утсаа ч авсангүй
Маадай буюу Б.Баяржаргал: Бид хамтдаа “Миний нутаг“ дуугаа дуулахаар ярилцсан ч хэд хоногийн өмнөөс холбоо тасарч, утсаа ч авсангүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!