Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зэсийн АМНАТ-ийг бууруулах асуудал хөндөгдсөн. Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас тодруулахад "Хулхидаад байсан зүйлгүй. Зэсийн АМНАТ-ийг 2029 оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэл хөндөхгүй байх заалт ЭЗБХ-гоор дэмжигдсэн" гэв.