Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2028 оны олимпын эрхийн оноо олгох Жүдо бөхийн эхний тэмцээн Улаанбаатарт эхэллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 46 секунд

“Лос Анжелес-2028” олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жин дэх барилдаанууд явагдана.

Урьдчилсан шатны барилдаанууд 9:30 цагаас, медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ.

Энэ сарын 19-21-ний өдрүүдээр Улаанбаатар хот AIC Степпе Аренад болох тэмцээнд таван тивийн төлөөлөл 58 улсын 454 тамирчин, 14 жинд хүч сорино. Эдгээр бөхчүүдийн дотор 5 олимпын аварга, 24 дэлхийн аварга тамирчин багтаад байгаа юм. Мөн олимп, дэлхийн медальтай 62 тамирчин оролцохоор нэрсээ бүртгүүлжээ.

ТЦА-наас скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргав
ТЦА-наас скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргав
 
Улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо
Улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.