
Япон хотноо зохион байгуулагдаж буй "АЙЧИ НАГОЯА-2026”-д Монголын жүдо бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр барилдаж байна.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд өсрсөлдөж буй манай улсын жүдо бөхийн гурван тамирчин өнөө орой 16:00 цагаас медалийн төлөө барилдана. Тодруулбал, 66кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Казирбекийн Ёолк хагас шигшээ барилдаанд Парисын Олимпын хүрэл медальт, Казахстаны Гусман Кыргызбаевыг барилдааны төгсгөлд үүрэх мэхээр вазари үнэлгээ авч ялснаар Азийн наадмын аваргын төлөө шалгарлаа.
Мөн 48кг-д өрсөлдөж буй ОУХМ Г.Наранцэцэг, -52кг-д өрсөлдөж буй ОУХМ Б.Уранзаяа нар ХҮРЭЛ МЕДАЛИЙН төлөө барилдахаар оллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!