МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй 18 жүдоч Азийн аваргад оролцоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлага дор МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй 18 тамирчин оролцоно.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Т.Түмэнжаргал, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д А.Мөнх-Эрдэнэ, -100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар зодоглоно.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, Ж.Урангоо, +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана.

Тэмцээн энэ сарын 16-18-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо болох юм. Энэ удаагийн Азийн аваргад 19 орны 197 тамирчин оролцож байна.

Б.Пүрэвдорж: Хулгай хийж, авлига авсан гишүүдийг хуулийн байгууллага шалгах боломжгүй болчхоод байгааг шийдэж, эгүүлэн татах боломжийг энэ хууль олгож байна
Б.Пүрэвдорж: Хулгай хийж, авлига авсан гишүүдийг хуулийн байгууллага шалгах боломжгүй болчхоод байгааг шийдэж, эгүүлэн татах боломжийг энэ хууль олгож байна
 
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “ДЦС-3” ТӨХК дээр ажиллаж, өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “ДЦС-3” ТӨХК дээр ажиллаж, өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!