С.Эрдэнэсайхан: Төв талбайн цэцэгжүүлэлтийн хүрээнд нийт 70 мянга орчим цэцгийг энэ долоо хоногт багтаан суулгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр болон холбогдох албаныхан Д.Сүхбаатарын талбайд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн төв талбайн эвдэрч, хагарсан хавтанг шинэчлэх, цэцэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлж, 10 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Энэ үеэр, УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан, “Өмнө нь төв талбайн тохижилтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцдаг байсан бол өнгөрсөн жилээс дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбоотойгоор тохижилтын ажил бага зэрэг саатаж, удааширсан. Төв талбайн цэцэгжүүлэлтийн хүрээнд нийт 70 мянга орчим цэцгийг энэ долоо хоногт багтаан суулгана. Мөн ирэх жилээс бутлаг моддыг хэлбэржүүлэн байршуулж, орчны тохижилтыг сайжруулахаар төлөвлөсөн" гэсэн юм.

Гаалийн лабораторийн дарга С.Цэрэнчимэдийн мэдэгдэл: Никотины хэмжээг андуурсан уу, эсвэл гишүүдийг төөрөгдүүлсэн үү
Гаалийн лабораторийн дарга С.Цэрэнчимэдийн мэдэгдэл: Никотины хэмжээг андуурсан уу, эсвэл гишүүдийг төөрөгдүүлсэн үү
 
Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан таних тэмдгийг өрх болон дүүргийн эмнэлгүүдээр дамжуулан үнэгүй тараана
Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан таних тэмдгийг өрх болон дүүргийн эмнэлгүүдээр дамжуулан үнэгүй тараана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!