SOCIAL POP: С.Баяр О.Батнайрамдал нарын гишүүдийг “эх оронч царайлсан улс“ гэж “тодорхойлов“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

Өчигдөр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тэргүүтэй гишүүд Засгийн газраас өргөн бариад буй Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж мэдээлэл хийсэн. Ингэхдээ "Зэсийн үнэ өсөж байхад төр нь авах АМНАТ-өө гурав дахин бууруулна гэж байгаа нь аль талд үйлчилж байгаа лобби вэ. Оюу толгойн хэлэлцээрийг ахалж байгаа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр маш их хуулийн хулгай ярьсан мөртлөө үүнийг зөвшөөрч байгаа юм уу. Г.Дамдинням сайд Онтрэгийн хэлцэл эхлэхээс өмнө зэсийн АМНАТ-өө өөрөө санаачилж бууруулж байгааг аль талд үйлчилж байна гэж ойлгох юм бэ" гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл эл байр суурьтай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр "Хандлага талаас нь ярьвал "эх оронч" царайлсан ийм улсаас би айдаг. 17 жилийн өмнө яг ийм царайлсан улс УИХ-ын 57-р тогтоол (34%- тай, тэрнийгээ 50% дээш болгох заавартай) батлуулж, ГХО-г ГАЗ (Гадаадаас Авах Зээл) болгож билээ. Тэр ГАЗ-нд бид одоо хэр хордсоор л. Гэтэл зээл авах болсон шалтгааны тухай энэ улс огт ярихгүй. Зээлийн хүү өндөр байна гээд л хашгичаад, "эх орноо хайрлаад л" явна..." гэв.

БНХАУ-ын Эрээн хот руу зорчих иргэдэд ГХЯ-наас анхааруулга хүргэлээ
БНХАУ-ын Эрээн хот руу зорчих иргэдэд ГХЯ-наас анхааруулга хүргэлээ
 
Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Би ажлаа өгснөөсөө хойш нийгмийн ажилд илүү төвлөрч байна
Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Би ажлаа өгснөөсөө хойш нийгмийн ажилд илүү төвлөрч байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!