Г.Дамдинням: Зэсийн салбараа бодлогоор гаргаж ирэхгүй бол нүүрсээ шүтээд л амьдрана даа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 8 секунд

Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тэргүүтэй гишүүд Засгийн газраас өргөн бариад буй Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж мэдээлэл хийсэн. Ингэхдээ "Зэсийн үнэ өсөж байхад төр нь авах АМНАТ-өө гурав дахин бууруулна гэж байгаа нь аль талд үйлчилж байгаа лобби вэ. Оюу толгойн хэлэлцээрийг ахалж байгаа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр маш их хуулийн хулгай ярьсан мөртлөө үүнийг зөвшөөрч байгаа юм уу. Г.Дамдинням сайд Онтрэгийн хэлцэл эхлэхээс өмнө зэсийн АМНАТ-өө өөрөө санаачилж бууруулж байгааг аль талд үйлчилж байна гэж ойлгох юм бэ" гэсэн юм.

Тэгвэл эл байр суурьтай холбоотойгоор АҮЭБ-ын сайд Г.Дамдинням "Буруу л ойлгосон болтой байна. Зэсийн АМНАТ ОТ дээр 5 хувь тогтворжуулсан гэрээтэй байдаг. Шинэ хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг 5+5 буюу нийт 10 хувийн төлбөрийг ногдуулахаар тусгасан. АМТХ-ын 5.5-д Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр заасан. Онтре дээр 34 хувиа бид үнэ төлбөргүй авна. Түүнийг тусгай АМНАТ-р оруулж болно гэсэн хуультай. Шинэ хуульд тэр эрх хэвээр байгаа. Хөндөөгүй. Хөндөхгүй. Хэрэв бид зэсийн салбараа бодлогоор гаргаж ирэхгүй бол ОТ, Эрдэнэт гэсэн 2 төсөлтэй л байж байна. Өөр төсөл нээгдэхгүй. Шинээр нэмж татвар төлөгч бий болохгүй. Зөвхөн нүүрсээ шүтээд л амьдрана даа. Яаж өөрчлөх нь УИХ бүрэн эрх. ЗГ төслөө УИХ-д өргөн барьсан. АМНАТ-г хэд ч болгож өсгөх, бууруулах эрх нь УИХ-н онцгой бүрэн эрх" гэлээ.

Монголбанкны ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнуулав
Монголбанкны ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнуулав
 
Н.Учрал: Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална
Н.Учрал: Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!