
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 102 жилийн ойн баярын хурал 2026.06.02-ны өдөр боллоо.
Одоогоос 100 гаруй жилийн тэртээ буюу 1924 оны зургаадугаар сарын 2-нд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Худалдаа ба Аж үйлдвэрийн банк байгуулагдсанаар Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын үндэс тавигдаж, түүнээс хойших нэгэн зууны хугацаанд улс орны хөгжил дэвшлийг түүчээлэн, шилжилтийн үеийн эдийн засгийн сорилтуудыг даван туулах, иргэдийн амьжиргааг хамгаалах, бизнесийн өсөлт, хөрөнгө оруулалтыг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.
Банкны салбарын ойн баяр нь зөвхөн түүхэн замналаа тэмдэглэсэн үйл явдал бус Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдал, үндэсний хөгжлийн ололт амжилтыг хамтдаа дүгнэж, ирээдүйн хөгжлийн зорилтоо тодорхойлох чухал ач холбогдолтой өдөр юм.
Энэхүү түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголбанкны зарим ажилтан Төрийн дээд одон, медалиар шагнагдсаныг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:
- Б.Бөхбат /Монголбанкны ахмад ажилтан/
- С.Энхбат /Банкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч/
Алтангадас одон:
- Ч.Аварзэд /Банкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч/
- М.Ганболд /Санхүүгийн тогтвортой байдлын газрын Монголбанкны хянагч/
- Ц.Мөнхтуяа /Санхүү, удирдлагын газрын номын сан, архивын ажилтан/
- М.Мягмаржав /Төлбөрийн систем, технологийн газрын мэргэжилтэн/
- Г.Борхүү /Банкны хяналт, шалгалтын газрын Банкны бодлогын хэлтсийн захирал/
Хөдөлмөрийн хүндэт медаль:
- С.Батмөнх /Банкны хяналт, шалгалтын газрын хянан шалгагч/
- Л.Ганзориг /Санхүү, удирдлагын газрын мэдээллийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн/
- Ц.Энхбат /Завхан аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!