УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 41 гишүүн 2025.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Эрийн гурван наадам бол нэг эр хүний гурвууланг нь хийдэг байсан наадмыг хэлж байсан юм билээ. Бүх түүхээр нотлогддог" гэв.