Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр мэндчилгээндээ,
"Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын ирээдүй болсон 1.1 сая хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна.
Хүүхэд аюулд өртөх эрсдэлтэй орчин, стандартгүй байгууламж, хамгаалалтгүй объект бүрийг мэдээлэх боломжтой “E-Mongolia” платформын “E-Kids”, “Эрсдэл мэдээлэх” цэс ажиллуулж эхэллээ.
Энэ зуны турш хүүхэд бүрийн аюулгүй орчны төлөө төр, иргэн, байгууллага хамтдаа ажиллана.
Хуучин Хотын захиргааны барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон-2” болгож засварлах ажил эхэллээ.
Зуны улиралд сургуулийн спорт заалуудыг чөлөөлж, хүүхдүүддээ нээлээ.
Цаашид хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, эрсдэлтэй газруудыг бүрэн цэгцэлсэн аймаг, сум, дүүргийн удирдлагуудыг ажлаар нь үнэлж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно.
Хууль бус хувьчлалтай холбоотой асуудлыг шалгуулж, “Хараацай” зусланг сэргээнэ.
21 аймаг, олон суманд орчин үеийн, олон улсын стандарт бүхий 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна.
Эрсдэлгүй орчинд, хайр халамж дүүрэн гэр бүлдээ өсөж буй хүүхэд бүр хамгийн үнэт баялаг.
Хүн бүр хүүхэд хамгаалагч байя.
Хүн бүр хүүхдийн төлөө ажиллая.
Энхрий үрс минь инээж байг" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!