Цахим орчинд 2026 оны тавдугаар сарын 30-нд "...талбай руу малаа шахаад болохгүй байна, та бусдын эд хөрөнгөнд халдаж байгаа бол би ч халдана, хохино” гэх агуулгатай, машинаар бог мал хөөж байгаа бичлэг нийтлэгдсэн.
Дээрх асуудлыг аймгийн цагдаагийн газраас бүртгэлд авч шалгахад 1 ишиг, 1 хурга үхсэн мэдээлэлтэй байгаа аж.
Асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.