Хогийн цэгт тоглож байсан 13 настай хүү шороонд дарагдаж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Дорноговь аймгийн Өргөн суманд хогийн цэгийн эрэг нурж зургаадугаар ангийн хүүхэд дарагдаж нас барсан мэдээлэл цахим орчинд гарсан.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр "дунд ангийн сурагч шороонд дарагдаж нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн Өргөн сум хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 13 настай эрэгтэй хүүхэд хогийн цэг дээр тоглож байгаад шороонд дарагдаж, нас барсан хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байна" гэв.

Хүүгийн тоглож байсан газар нь Жоншны уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй орхисныг сумын хогийн цэг болгосон газар байжээ.

Нэгдүгээр хорооллын арын замыг өнөө оройноос хаана
Нэгдүгээр хорооллын арын замыг өнөө оройноос хаана
 
“14 ТӨК-ийг татан буулгахад хүний, өөрийнгүй л сандарч байна. Тэр тийм сонин юм уу“
“14 ТӨК-ийг татан буулгахад хүний, өөрийнгүй л сандарч байна. Тэр тийм сонин юм уу“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!