Говийн бүсийн ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчид салбарын тулгамдсан асуудлаа хэлэлцлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

Говийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтад Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 400 орчим үйлдвэрлэл эрхлэгч оролцож, салбарын өмнө тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого, шийдлийн талаар санал солилцон хэлэлцлээ.

Уулзалтын үеэр оролцогчид говийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, отор нүүдэлтэй холбоотойгоор орон нутгийн засаг захиргаа болон иргэдийн хооронд үүсдэг зөрчил, бэлчээрийн доройтол, малын халдварт өвчин тархах эрсдэл, мал эмнэлгийн үйлчилгээ болон малчдын хариуцлага, вакцины чанар, дархлаа тогтоох хугацаа, орон нутаг дахь хөдөө аж ахуйн мэргэжилтэй боловсон хүчний хомсдол, говийн бүсэд гангийн давтамж нэмэгдэж буй шалтгаан зэрэг асуудлыг хөндөн ярьсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат оролцогчдын асуултад хариулж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн, гарц шийдлийг тодорхойлж, бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийллээ.

Зөвлөгөөн “Мал аж ахуйн салбар”, “Газар тариалангийн салбар”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар”, “Мал эмнэлгийн салбар” гэсэн дөрвөн чиглэлийн уулзалтаар үргэлжилж, салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хүргэн, туршлага солилцов.

Мөн оролцогчид салбар тус бүрт тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ илэрхийлж, холбогдох албаныхан цаашид шат дараатайгаар шийдвэрлэн ажиллахаа мэдэгдлээ.

Говийн бүсийн ХАА эрхлэгчдийн уулзалт Дундговь аймагт болж байна
Говийн бүсийн ХАА эрхлэгчдийн уулзалт Дундговь аймагт болж байна
 
ШУУД: НИТХ хуралдаж эхэллээ
ШУУД: НИТХ хуралдаж эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!