Говийн бүсийн ХАА эрхлэгчдийн уулзалт Дундговь аймагт болж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

Говийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт өнөөдөр Дундговь аймгийн төв Мандалговь хотод эхэллээ. Тус уулзалтад Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 400 орчим хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч оролцож, салбарын өмнө тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого, шийдлийн талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун уулзалтад оролцож буй говийн бүсийн хөдөө аж ахуйн салбарын оролцогчдод талархал илэрхийлэн, орон нутгийн хөдөө аж ахуйн салбарын онцлог, хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Чой-Иш, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Т.Тунгалаг болон бүсийн аймгуудын удирдлагууд, Хүн, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын төлөөлөл, малчид, тариаланчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцож байгаа юм.

Уулзалтын хүрээнд орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг бодлогын түвшинд тодорхойлох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч байна. Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, орон нутгийн удирдлага, төр захиргааны байгууллагын төлөөлөл, малчид, тариаланчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг сонсон хэлэлцүүлэг өрнүүлнэ.

ЗГ ээлжит бусаар хуралдаж, махны үнийн өсөлттэй холбоотой шийдвэр гаргахаар болжээ
ЗГ ээлжит бусаар хуралдаж, махны үнийн өсөлттэй холбоотой шийдвэр гаргахаар болжээ
 
ШУУД: НИТХ хуралдаж эхэллээ
ШУУД: НИТХ хуралдаж эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!