ЗГ ээлжит бусаар хуралдаж, махны үнийн өсөлттэй холбоотой шийдвэр гаргахаар болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн. Эл шийдвэртэй холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ ч мэдэгдсэн юм. Тодруулбал, Хотын даргыг огцруулах асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал бөгөөд огцруулах бичигт гарын үсэг зурж, захирамжаа гаргасан тул уг асуудлыг өнөөдрийн ээлжит бус ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэхгүй. Харин уг захирамжаа НИТХ-д хүргүүлэхээр болсон бөгөөд НИТХ хуулийнхаа дагуу Хотын дарга огцорсон захирамжийг танилцуулаад дараагийн хуралдаанаа товлоод явах аж.

Тэгвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хотын даргыг огцруулах шийдвэр албажсанаас хойш 15 хоногийн дотор дараагийн хүнийг нэр дэвшүүлэх учиртай.

Харин өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14.00 цагт хуралдахаар төлөвлөжээ. Хуралдаанаар махны үнийн өсөлттэй холбоотой шийдвэр гаргахаар болсон байна.

С.Мөнхчулуун: Төсвийн мөнгө уйлдаггүй ч би уйлмаар байна. Сумын төв тойрсон замаар яах гээд байгааг ойлгохгүй юм
С.Мөнхчулуун: Төсвийн мөнгө уйлдаггүй ч би уйлмаар байна. Сумын төв тойрсон замаар яах гээд байгааг ойлгохгүй юм
 
ТАНИЛЦ: 1992 оноос хойших Хотын дарга нар хэр хугацаанд ажилласан бэ
ТАНИЛЦ: 1992 оноос хойших Хотын дарга нар хэр хугацаанд ажилласан бэ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!