Дамдины Ганзоригийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын 2020 оны 06 дугаар сарын 02-ны 77 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон байдаг. Тэгвэл Д.Ганзоригийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа ирэх зургаадугаар сарын 2-нд дуусах гэж байна.
Мөн тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр анх томилогдож байжээ.
Сануулахад, Д.Ганзориг нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад "Шүдний өвчин" нь болж байсан гэдэг. Тухайлбал, 2025 оны 1-р сарын 24-ний УИХ-ын чуулганы үеэр Л.Оюун-Эрдэнэ "Шүүхийнхэнд хандаж хэлэхэд Ерөнхий сайдаа огцруулах гэж Ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулаад явж байхын оронд наад авлигачидтайгаа тэмц. Одоо байгаа ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Энэ бүх газруудын цаана нууцаар байранд орсон. СӨХ-той хуйвалдсан хүмүүс бүгд шүүгч.
Мега төслүүдийн ард байгаа бүх шүүгчдийн асуудлыг нэг л өдөр парламент ярина гэдэгт би огт эргэлздэггүй. Шүүгч нар нь өөрсдөө авлигач, тэд нар яаж авлигатай тэмцэх юм. Мега төслүүдийн ард байгаа бүх зүйл захиргааны хэргийн шүүх дээр гацсан. Тавантолгой цахилгаан станц шүүх дээр л гацсан" гэж хэлж байв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!