Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арменийн Ерөнхий сайд өөрийгөө тусгаарлажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян өөрийгөө тусгаарласан учир Христосын мэндэлсний өдрийг тохиолдуулан хийдэг мөргөлд оролцоогүй гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Мане Геворгян лхагва гарагт "Арменпресс" агентлагт мэдээлжээ.

“Цар тахалтай холбогдуулан Ерөнхий сайд өөрийгөө тусгаарласан” гэж Геворгян хэлсэн байна. Гэхдээ Пашинян коронавирусний халдвар авсан эсэх талаар тэрбээр мэдээлээгүй байгаа юм.

Одоогийн байдлаар Армен даяар хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ. Тус улсад амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлснээс гадна 60-аас дээш хүнтэй олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. Мөн дипломат ажилтнууд, талийгаачийн ойрын хамаатан садан, олон улсын тээврийн салбарын ажилтнуудаас бусад гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй аж.

ЭЕШ-д бэлтгэхэд туслах цахим хичээлүүдийг байршуулжээ
ЭЕШ-д бэлтгэхэд туслах цахим хичээлүүдийг байршуулжээ
 
А.Ариунзаяа: Шинийн нэгэн тасарсан ч бүх нийтээрээ гурван хоног амарч, мягмар гарагаас нь ажлын өдрүүд эхэлнэ
А.Ариунзаяа: Шинийн нэгэн тасарсан ч бүх нийтээрээ гурван хоног амарч, мягмар гарагаас нь ажлын өдрүүд эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.