ТЕНДЕР: “Нэгдүгээр тойрог зам”-ын зураг төсөл, замын барилга угсралт, санхүүжилт зэрэгт 3.2 их наяд төгрөг зарцуулахаас энэ онд 1 их наядыг зарцуулна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 40 секунд

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон ч эхнээсээ хэл ам дагуулж, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Тодруулбал “Туулын хурдны зам”-ын тендерээс НЗД-ын орлогч Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани 20 тэрбум төгрөг авсан гэх асуудал үүссэн. Улмаар Т.Даваадалайн гэрт нэгжлэг хийж, өөрийг нь 48 цагийн хугацаатай саатуулсан ч өчигдөр сулласан юм.

Тэгвэл дараагийн анхаарал татахуйц нэг төсөл бол “Нэгдүгээр тойрог зам” болоод байна. Улаанбаатар хотын 16 мега төслийн нэг болох “Шинэ тойрог зам” төсөл нь нэг болон хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөсөн. Үүний нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг БНХАУ-ын “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК болон “Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” 2025 оны нэгдүгээр сараас эхлэн боловсруулж, хүлээлгэн өгсөн байдаг.

Дээрх төсөл хэрэгжсэнээр авто замын түгжрэл 20-25 хувиар буурна гэж тооцоолсон байна. Тэгвэл төслийн санхүүжилтийн тухайд 3 их наяд 282 тэрбум 968 сая 606 мянга 712 төгрөг байх аж. Үүнээс энэ онд 1 их наяд 94 тэрбум 484 сая 941 мянга 176 төгрөгийг зарцуулах тусгажээ.

Нийт санхүүжилтийн дүнгээс Монгол Улсын Засгийн газрын өрийн баталгаанд үндэслэн гүйцэтгэгч гэрээний нийт үнийн дүнгийн 85 хувь болох 2 их наяд 790 тэрбум 523 сая 315 мянга 705.51 төгрөгийг санхүүжүүлнэ. Харин захиалагч гэрээний нийт үнийн дүнгийн 15 хувь болох 492 тэрбум 445 сая 291 мянга 006.85 төгрөгийг санхүүжүүлэх бөгөөд үүнийг Санхүүжилтийн гэрээгээр зохицуулна гэжээ.

Дашрамд, “Нэгдүгээр тойрог хурдны зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерт “China first highway engineering company limited”, “Shandong Luqiao Group Co., Ltd”, “China Railway 16th Bureau Group Co., Ltd”, “Чайна Гэжуба Групп Лимитэд Компани” гэсэн дөрвөн компани оролцож, үнийн саналаа ирүүлсэн байдаг.

Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг МАН-ын УЗ-д танилцуулахаар боллоо
Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг МАН-ын УЗ-д танилцуулахаар боллоо
 
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!