ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт дахин үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Нямхүү нь ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Батхүүгийн үүсгэн байгуулсан компаниас хуучин компьютер томографын аппаратыг өндөр үнээр худалдан авах замаар эдийн засгийн давуу байдал олгосон байна. Д.Батхүү нь энэ аппаратыг хуурамч үнэлгээгээр үнэлүүлж, Д.Нямхүүтэй бүлэглэн гэрээ байгуулж, 400 сая төгрөгийн санхүүжилт авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Авлигын эсрэг болон Төрийн албаны тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг зөрчсөн гэх хэрэгт холбогдсон юм.

Л.Гантөмөр: МАН-ын ард Ерөнхийлөгч байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчтэй тулж чадах хүн АН-ын бүлгийн дарга болох ёстой
Л.Гантөмөр: МАН-ын ард Ерөнхийлөгч байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчтэй тулж чадах хүн АН-ын бүлгийн дарга болох ёстой
 
А.Амартүвшин: Халбага, сэрээ, аяга, тавгаа дундаа хэрэглэчхээд “Өвөө, эмээгээсээ сэжиглээд байгаа юм уу“ гэдэг хандлагаас болж хеликобактер буурахгүй байна
А.Амартүвшин: Халбага, сэрээ, аяга, тавгаа дундаа хэрэглэчхээд “Өвөө, эмээгээсээ сэжиглээд байгаа юм уу“ гэдэг хандлагаас болж хеликобактер буурахгүй байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!