Давж заалдах шатны шүүх Д.Нямхүүг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж, шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 19-нд Д.Нямхүүд холбогдох хэргийг хэлэлцсэн. Шүүх хуралдаан прокурор ар гэрийн гачигдалтай гэх шалтгаанаар өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдөр болж хойшилсон юм.

Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс "ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна" гэж үзлээ.

Эргэн сануулахад, Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

О.Алтангэрэл: Тавантолгойн орд, Ухаахудагийн газартай холбоотой яригдаж буй асуудлыг Засгийн газраас өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй
О.Алтангэрэл: Тавантолгойн орд, Ухаахудагийн газартай холбоотой яригдаж буй асуудлыг Засгийн газраас өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй
 
ТАНИЛЦ: Сар шинийн барилдаанд зодоглохоор Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй 256 бөх бүртгүүлжээ
ТАНИЛЦ: Сар шинийн барилдаанд зодоглохоор Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй 256 бөх бүртгүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!