Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгасан шийдвэрийг Дээд шүүх хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын өнөөдрийн шүүх хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох 31 хавтас хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болголоо.

Шүүгдэгч Д.Нямхүү нь ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Батхүүгийн үүсгэн байгуулсан компаниас хуучин компьютер томографын аппаратыг өндөр үнээр худалдан авах замаар эдийн засгийн давуу байдал олгосон байна. Д.Батхүү нь энэ аппаратыг хуурамч үнэлгээгээр үнэлүүлж, Д.Нямхүүтэй бүлэглэн гэрээ байгуулж, 400 сая төгрөгийн санхүүжилт авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Авлигын эсрэг болон Төрийн албаны тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг зөрчсөн гэх хэрэгт холбогдсон юм.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс тус хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан байдаг.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн бүлэг ордод хамаарах асуудлаар танилцуулга хийнэ
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн бүлэг ордод хамаарах асуудлаар танилцуулга хийнэ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.