ОУПХ-ноос УИХ-д албан ёсоор бичиг ирсний дараа Х.Булгантуяагийн асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, ОУПХ-ны 152 дугаар хурлаар Парламентчдын хүний эрхийн хороо нийт 17 улсын парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн эсэх асуудлын талаар олон улсын 400 орчим парламентчдад танилцуулж, шийдвэр гаргасан байдаг. Үүний нэг нь Монгол Улстай холбоотой буюу УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудлыг анхааралдаа авч хэлэлцэхээр тогтсон ба цахим орчинд нэр хүндийг нь унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа, ялгаварлан гадуурхалт хийгдсэн байж болзошгүй тул үүнийг олж тогтоохыг УИХ-д даалгасан шийдвэр гаргасан юм.
Тэгвэл ОУПХ-ноос УИХ-д албан ёсоор бичиг ирсний дараа Х.Булгантуяагийн асуудлыг хэлэлцэнэ гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал хэллээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!